8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийслэлд БНХАУ-ын "Yutong Bus" компани автобус нийлүүлэхээр боллоо

2023-12-01 13:42:00

Нийтийн тээврийн автобус худалдан авах тендерийн материал задлах үйл ажиллагаа арваннэгдүгээр сарын 24-нд болсон. 

Таван компанийн ирүүлсэн саналыг хэлэлцэх Тендерийн баримт бичиг боловсруулж, тендер зохион байгуулан, нээх чиг үүрэгтэй эхний Үнэлгээний хорооны ажил өнгөрсөн арваннэгдүгээр сарын 28-нд дуусаж тендерийн баталгааны санал ирүүлээгүй China North Vehicle Corporation LTD компани хасагдсан юм. Улмаар “Майнс ап” ХХК, Xiamen King Long United Automotive Industry Co.,Ltd, Yutong Bus Co.,Ltd-ийн зүгээс тендерийн баталгааг 917,193,165 төгрөг байхаар илгээсэн бол Xiamen Golden Dragon Bus Co.,Ltd-н хувьд 300,000 ам.долларын тендерийн баталгааны санал ирүүлж дараагийн үнэлгээний хороо тендер шалгаруулалтын ажлыг үргэлжлүүлсэн.

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас автобусны тендерийн үнэлгээг өчигдөр хийж дуусжээ. Улмаар БНХАУ-ын Yutong Bus компани тендерт шалгарсан тул нийслэлээс гэрээ байгуулах мэдэгдлээ хүргүүлэхээр болжээ. Ингэхдээ тендерт шалгарч буй автобуснуудыг 60 гаруй мянган ам.доллароор авах аж.  "Yutong Bus"  компани 60 жилийн түүхтэй автобус үйлдвэрлэгч компани аж Өнөөдрийн байдлаар тус компани  40 гаруй улс орон, бүс нутагт 87,000 автобус экспортолсон нь дэлхийн зах зээлийн 10 гаруй хувийг эзэлж байна. Энэ оны эхээр л гэхэд Саудын Арабын зах зээлд 550 дээд зэрэглэлийн автобус нийлүүлжээ. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment