8o
Улаанбаатар хот
mobile menu

Баримтат киноны дүрсийг зөвшөөрөлгүй ашигласан нэр бүхий компанид ₮5 саяын торгох шийтгэл оногдуулжээ

2023-12-01 12:12:00

Баримтат киноны дүрсийг зөвшөөрөлгүй ашигласан үйлдэлд 5,000,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсныг Оюуны Өмчийн Газраас мэдээллээ. 

Тодруулбал “М” ХХК-ийн 2001 онд бүтээсэн “ХЦ” баримтат киноны дүрсийг “МХ” ХХК-ийн нэр бүхий телевиз ашиглан “ӨСТ” гэдэг баримтат кино бэлтгэн олон нийтэд түгээж бидний оюуны өмчийн эрхийг зөрчиж байна гэх гомдлыг “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан байна. 

Оюуны өмчийн улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасныг үндэслэн зөрчлийн хэрэг нээж, Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “МХ” ХХК-ийг холбогдуулан, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

Шалгалтаар “МХ” ХХК нь “М” ХХК -ийн бүтээлийг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй ашиглан цахим орчинд байршуулсан нь тогтоогдсон тул “МХ” ХХК-ийг 5,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулав. 

 

Эх сурвалж: Оюуны Өмчийн Газар 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
оюуны өмчөөрөө хохирсон компанид нь талбөр өгдөггүй юм уу, улс мөнгө хүртээл сонин
2023/12/02 203.91.115.253
  • Recent
  • Most Read
  • Most Comment