8o
Улаанбаатар хот
mobile menu

УИХ ирэх бямба гаригт хүндэтгэлийн чуулгантай

2023-12-04 09:09:00

УИХ-ын ирэх бямба гариг буюу арванхоёрдугаар сарын 10-ны 11.40 цагт хүндэтгэлийн чуулган хуралдуулахаар болжээ. Арванхоёрдугаар сарын 10 бол Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсан өдөр юм. Энэ жил Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн ой тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойд зориулан УИХ хүндэтгэлийн чуулган хуралдуулахаар зарлалаа.

УИХ-ын тухай хуулийн 21 дүгээр зүйлд хүндэтгэлийн чуулганыг дараах байдлаар тодорхойлсон байдаг юм.

21.1.Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх, түүнчлэн гадаад улсын өндөр дээд зочин нэгдсэн хуралдаанд үг хэлэх бол хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болно.

21.2.Улсын Их Хурлын дарга хүндэтгэлийн хуралдаан хуралдуулах тухай захирамж гаргана.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment