8o
Улаанбаатар хот
mobile menu

"Ажнай" Д.Бат-Эрдэнийн хоёр хамаатан "Тавантолгой"-н ТУЗ, Гүйцэтгэх захирлаар ажиллажээ

2023-12-04 12:24:00

АТГ-аас УИХ-ын гишүүн асан, “Ажнай” Д.Бат-Эрдэнийг “Нүүрсний хулгай”-н хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан шалгаж байгаа билээ.

Тэгвэл ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын ахалсан УИХ-аас байгуулсан Хянан шалгах түр хороо "Нүүрсний сонсгол"-ыг зохион байгуулж байна. Өнөөдрийн /2023.12.04/ нээлттэй сонсголд "Ажнай" Д.Бат-Эрдэнэ нарын 22 хүнийг гэрчээр дуудаад байгаа юм.

Шинжээчийн дүгнэлтээс харахад орон нутгийн "Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн даргаар Д.Бат-Эрдэнийг томилохдоо хууль зөрчсөн байна. Тэрбээр 2009 оны тавдугаар сарын 1-нээс 2011 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдрийг хүртэл "Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллажээ.

Түүнийг ажлаа өгснөөс хойш "Таватолгой" ХК-ийн ТУЗ-ийн дарга таван удаа солигдсон байна. Тэдний дунд "Ажнай" Д.Бат-Эрдэнийн үеэл болох нь тогтоогджээ. Б.Түвшинбаяр 2012 оны дөрөвдүгээр сарын 30-наас 2016 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр хүртэл, 2021 оны гуравдугаар сарын 4-нөөс 2023 оны гуравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл нийт хоёр удаа ТУЗ-ийн даргаар сонгогдон ажиллажээ. 

Түүнчлэн "Ажнай" Д.Бат-Эрдэнийн хамаатан болох Ц.Цэцэг-Өлзий нь 2013 онд "Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байжээ. Үүнээс гадна түүний туслахаар ажиллаж байсан Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж 2014-2020 он хүртэл зургаан жил "Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажилласан байна.

Р.Сэддоржийн хувьд "Нүүрсний хулгай"-н хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа бөгөөд өнөөдрийн сонсголд ч гэрчээр дуудагдсан билээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment