8o
Улаанбаатар хот
mobile menu

Авто засварын газруудаас сард 43000 тн орчим техникийн тос гардаг

2023-12-06 13:40:41

Техникийн ашигласан тос, хаягдал аккумляторыг тээвэрлэх, цуглуулах, хадгалах, ашиглах, дахин боловсруулах үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн байна. 

Монгол Улсын хэмжээнд 1.100.000 автомашин, нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд 650 мянган орчим авто машин тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг гэх судалгаа байдаг. 

Тээврийн хэрэгслийн жилд хэрэглэж байгаа тос тосолгооны материалыг жилд дунджаар өвөл зун гэсэн ээлжээр хоёр удаа солиход улсын хэмжээнд 9.600.000 литр, нийслэлийн хэмжээнд 5.200.000 литр тос тосолгооны материал, хоёр жилд нэг удаа 1.100.000 ширхэг аккумлятор хэрэглэдэг байна.

Авто засварын үйл ажиллагаа явуулж буй 215 аж ахуйн нэгж, иргэний 137 буюу 64 хувь өөрийн байранд, 77 буюу 36 хувь түрээсээр, хоёрдогч түүхий эд авах цэг буюу 25 иргэн төмөр чингэлэгт үйл ажиллагаа явуулж байна.

Авто засвар /агрегат засварын/-ын үйл ажиллагаанаас сард 43000 тн орчим техникийн тос гардаг ба 40 орчим хувь нь аюултай хог хаягдал цуглуулах, хадгалах, дахин боловсруулах тусгай зөвшөөрөл бүхий Хай Би Ойл ХХК, Монпити ойл ХХК-иудад гэрээ байгуулан хүргүүлдэг байна. 

128 буюу 60  хувь нь тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжтэй гэрээгүй, барилгын материалын /блок/ үйлдвэр, замын компани, түлш хийдэг газар /нэр нь мэдэхгүй/, хувь хүмүүст өгдөг, өөрийн ажлын байранд хадгалдаг байна. 2022 онд нийт 85 обьект 466153 кг хаягдал тосыг зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагад гэрээ байгуулан шилжүүлсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл