8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол Улс хүний эрхийг хамгаалах чиглэлээр гурван амлалт өглөө

2023-12-12 11:27:00

Хүний эрхийн түгээмэл Тунхаглал батлагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан “Хүний эрх-75” дээд, өндөр түвшний арга хэмжээ 2023 оны арванхоёрдугаар сарын 11-12-ны өдрүүдэд Женев хотноо зохион байгуулагдаж байна. 

Дэлхийн 130 гаруй улс орны төр, засгийн тэргүүн, хүний эрхийн үндэсний байгууллага болон бусад өндөр түвшний зочид хуран цугласан тус арга хэмжээнд Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссыг төлөөлж, Комиссын гишүүн Ж.Хунан оролцож байна.

НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын албанаас санаачлан зохион байгуулсан “Хүний эрх-75” арга хэмжээний үндсэн зорилго нь дэлхий нийтээр өнгөрсөн цаг хугацаанд хүрсэн ололт амжилт, алдаа оноогоо цэгнэн, улмаар тус Тунхаглалд дэвшүүлсэн хүн бүр эрх чөлөөтэй, эрх тэгш байх, шударга ёсыг тэгш хүртэх баталгааг хангах үүрэг амлалтаа сэргээн санаж, ирэх 25 жилд хүний эрхийг түгээмлээр хангах хүч чармайлтаа эрчимжүүлэх, энэ хүрээнд бүх түншлэгч талууд үүрэг амлалтаа хамтран тодорхойлоход чиглэсэн юм.

Монгол Улс хүний эрхийг хамгаалах чиглэлээр гурван амлалт өгч байгаагаа НҮБ-ын өмнө танилцууллаа. Тодруулбал,

Нэгдүгээрт, жендэрийн тэгш байдлыг хангах нийтлэг зорилтын хүрээнд эрэгтэйчүүд, хөвгүүдэд тулгамдаж буй бэрхшээлийг шийдвэрлэхэд чиглэсэн “She for He” санаачилгыг дэвшүүлжээ

Хоёрдугаарт, Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг баталж, хэрэгжүүлэх

Гуравдугаарт, НҮБ-ын Хүний эрхийн бүс нутгийн сургалт, судалгааны төвийг Монгол Улсад байгуулах үүрэг амлалт авч байгааг танилцууллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл