8o
Улаанбаатар хот
mobile menu

ЭМЯ: Томуугийн тархалтын улмаас дөрвөн аймаг улбар шар түвшинд шилжсэн

2023-12-12 14:52:08

ЭМЯ-наас томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Ж.Байгалмаа“ Монгол Улсын хэмжээнд томуу томуу төст өвчний тархалт идэвхжилийн буюу шар түвшинд байна. Тухайлбал, 48 дугаар долоо хоногийн байдлаар амбулаториор үйлчлүүлж буй иргэдийн 5.6 хувь нь томуу томуу төст өвчний шалтгаантай байна. Мөн эмнэлэгт хэвтэж буй 5610 иргэдийн 22 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байгаа юм. 

Улсын хэмжээнд томуу томуу төст өвчин шар түвшинд байгаа хэдий ч дөрвөн аймаг буюу Булган, Дархан-Уул, Сүхбаатар, Хэнтий аймаг улбар шар түвшинд шилжээд байна.

ХӨСҮТ-ийн Вирус судлалын тандалтаар томуугийн A(H3, N2) вирус хүн амын дунд эргэлтэд орж өвчлөл үүсгэж буй. Түүнчлэн коронавируст халдварын тархалт идэвхтэй байгаа нь тодорхойлогдсон. Мөн хөрш зэргэлдээ улсуудад томуугийн A(H3, N2) вирус бүртгэгдэж байгаа. Иймд иргэддээ гараа угааж, амны хаалтаа зүүж, хувийн ариун цэврээ ханган халдвараас өөрийгөө хамгаалахыг анхааруулж байна” гэлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment