8o
Улаанбаатар хот
mobile menu

Эрчим хүчний оргил ачаалал өчигдөр 19:00 цагт 1618 МВт хүрчээ

2023-12-20 11:11:00

Эрчим хүчний системийн 2023 оны арванхоёрдугаар сарын 12-18-ны өдрийн оргил ачааллаас харвал хамгийн их оргил ачаалал 2023 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн 19:00 цагт 1618 МВт, хамгийн их импорт 2023 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр 307 МВт хүрсэн байна.

Аж ахуйн нэгж байгууллагууд халаалтын зардлыг бууруулахын тулд термостат хаалт суурилуулах, тоолуур суурилуулах, шөнийн цагаар, амралтын болон баяр ёслолын өдрүүдэд температурыг бага байлгах, спортоор хичээллэхэд зориулагдсан өрөө, уулзалт, урлагийн танхимын температурыг тохируулах хэрэгтэй гэж Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл