8o
Улаанбаатар хот
mobile menu

Оны шилдэг ААН шалгаруулах “ENTREPRENEUR” ёслол болно

2023-12-22 12:57:00

 Арванхоёрдугаар сарын 22-ны баасангарагт болох зарим үйл явдлын тойм:

09.00-12.30 цагт: “Блью Скай” зочид буудалд: ЭМЯ, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) хамтран зохион байгуулах “Эрүүл мэндийн төлөөх шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг болно. Утас 9612-1060.

09.50 цагт: Монголын Хөрөнгийн биржид: “Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг” болно.

 

10.00 цагт: УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана.

10.00 цагт: Төрийн ордонд: УИХ-аас байгуулсан Хянан шалгах хорооны нүүрсний тодотголтой сонсгол үргэлжилнэ.

 

-Нэрт археологич Цогзандангийн Доржсүрэн, Намсрайн Сэр-Оджав нарын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан "МОНГОЛЫН АРХЕОЛОГИ-2023" эрдэм шинжилгээний хурал болно.

17.00 цагт: МҮХАҮТ-д: “Оны шилдэг болон тодорхой салбарын онцлох аж ахуйн нэгж"-ийг өргөмжлөн алдаршуулдаг “ENTREPRENEUR” шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ болно. Утас: 7727-7070. 8828-7579.

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл