8o
Улаанбаатар хот
mobile menu

Дунд, ахлах ангийн сурагчид ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ

2023-12-22 14:23:02

Дунд, ахлах ангийн сурагчид ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ. Энэ долоо хоногийн даваа гарагт бага ангийн сурагчид цахимаар хичээллэж эхэлсэн.

Байгаль, цаг агаарын хэт хүйтрэлт, томуу, томуу төст өвчний тохиолдлын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын 2023-2024 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлын танхимын хичээл, сургалтыг дор дурдсан хугацаанд зайн, цахим хэлбэрээр зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Үүнд:

  • Нэгдүгээрт: Бага ангийн хичээл, сургалтыг 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл;
  • Хоёрдугаарт: Дунд, ахлах ангийн хичээл, сургалтыг 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл зайн, цахим хэлбэрээр зохион байгуулна хэмээн шийдвэрлэсэн билээ. 
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл