8o
Улаанбаатар хот
mobile menu

Санья-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэж эхэлжээ

2023-12-26 12:26:51

Энэ сарын 21-ний өдрийн 22 цаг 36 минутад 166 зорчигч суулгасан МИАТ-ийн ОМ251 нислэгийн дугаартай онгоц Хайнань мужийн Санья хот руу нислэг үйлджээ.

Ингэснээр Санья, Улаанбаатар чиглэлийн олон улсын зорчигч тээврийн нислэгийг албан ёсоор сэргээсэн байна. Энэ нь Санья нисэх онгоцны буудал Санья-Сөүл, Санья-Пусан чиглэлийн дараа сэргээж буй Зүүн хойд Ази чиглэлийн гурав дахь олон улсын шууд нислэгийн маршрут аж.

Монголын иргэний агаарын тээврийн /МИАТ/ компани "Санья-Улаанбаатар" чиглэлд захиалгат нислэг үйлдэхээр болсон байна. Ингэхдээ долоо хоног бүрийн пүрэв гарагт В737-800 онгоцоор нислэг үйлдэх аж.

Санья чиглэлд Улаанбаатараас 17:50 цагт хөөрч, 23:00 цагт бууна. Харин Улаанбаатар чиглэлд Саньягаас 23:55 цагт хөөрч Улаанбаатарт 05:05 цагт буух юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл