8o
Улаанбаатар хот
mobile menu

УИХ-ын сонгуулийг зургаадугаар сарын 26-нд зохион байгуулна

2023-12-28 13:13:00

Чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Уг тогтоолын төслийн хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага аваад байсан юм. Завсарлагын хугацаа дууссан учир санал хураалт явуулж тогтоолын төслийг баталлаа. 

Ингэснээр УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалтыг 2024 оны зургаадугаар сарын 26-ны лхагва гарагт явуулахаар боллоо. Сонгуулийн санал хураалт явуулах өдөр бүх нийтээрээ амрах хуулийн зохицуулалттай.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл