8o
Улаанбаатар хот
mobile menu

УИХ, Засгийн газрын гишүүд хаана, юу хийж байна вэ?

2024-02-22 09:52:00

Намрын чуулганы завсарлагаа, сар шинэ, цас зудтай, хаваржилтийн нөхцөл байдал хүндэрсэн өдрүүд давхцаж ахуйд "сурталчилгаа" хийхээр УИХ, Засгийн газрын гишүүд тойрогтоо торойж байна. Хуулийн дагуу сонгуулийн жил эхэлсэн цагаас бэлэг, сэлт, мөнгө, бусад эд өлгийн зүйлс тарааж сонгогчдын саналыг худалдаж авахыг хориглодог. Өөрөөр хэлбэл, сонгуульд горилогчид гурил будаа, малын тэжээл, хивэг тарааж болохгүй хуультай. Харин зудын шалтгаар УИХ, Засгийн газрын гишүүд улсын нөөцөөс хивэг, тэжээл "өвөртлөөд" тойрог бүртээ сонгуулийн бэлтгэл базааж байна. Тухайлбал, 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Шадар сайд С.Амарсайхан нар Архангайд ажиллаж байна. 

Тэд өчигдөр Архангай аймгийн Хангай суманд ажиллалаа. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сум хоорондын зам давааг нээх техник хэрэгслийг шийдэх асуудлыг Засгийн газрын хурлаар шийднэ гэдгийг хэлсэн юм. 

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нь Архангай аймгаас сонгогдсон. Энэ удаа Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийг нэгтгэсэн тойрогт өрсөлдөх бололтой. 

Сангийн Б.Жавхлан Төв аймагт ажиллав.

Сангийн сайд Б.Жавхлангаар ахлуулсан бүлгийнхэн Төв аймгийн Эрдэнэсант, Өндөрширээт, Лүн, Дэлгэрхаан, Бүрэн, Баян-Өнжүүл, Алтанбулаг сумдад ажиллаж байна. Ингэхдээ малчдад нэн яаралтай өвс тэжээл, эрүүл мэндийн тусламж үзүүлэх, сум, багууд руу зам гаргах, сумдад шаардлагатай машин илгээх зэргээр тулгамдсан асуудлуудыг цаг тухайд нь шийдвэрлэжээ.

Сангийн сайд Б.Жавхлан өнгөрсөн сонгуулиар Дарханаас сонгогдож байв. Харин энэ удаагийн сонгуулиар Дархан, Төв, Сэлэнгэ аймгийг нэг тойрог болгосон билээ. 

Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Г.Мөнхцэцэг нар Дундговьд ажиллав.

Дундговь аймагт Засгийн газрын тогтоолоор 320 тонн тэжээлийг 50 хувь хямдруулж, 124.5 тонн малын долооц, теопит тэжээлийг үнэгүй олгоод буй. Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, УИХ-ын гишүүдийн хамт тус аймагт ажиллах үеэрээ улсын нөөцөөс нэмэлтээр 700 тонн өвс, тэжээлийг малчдад үнэ төлбөргүй нийлүүлэхээр шийдвэрлэсэн юм. 

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Б.Баярсайхан нар Говь-Алтай аймагт ажиллав.

Тэд Жаргалан, Тайшир сумдад ажиллаж, өвс тэжээл, хүнсний багц, түлш түлээ, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлжээ. УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Б.Баярсайхан нар Завхан аймгаас УИХ-д сонгогдсон. Энэ удаа Завхан, Говь-Алтай, Увс, Ховд аймгийг нэгтгэсэн тойрогт өрсөлдөх бололтой. 

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Булган аймагт ажиллав.

Зудын нөхцөл байдалтай холбоотойгоор Булган аймгийн Баяннуур суманд л гэхэд 23 сурагч хичээлдээ ирэх боломжгүй болжээ. Тиймээс Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ахлуулсан багийнхан зам, давааг нээх ажлыг шуурхай эхлүүлж, 2-7 хоногийн дотор хүүхдүүдийг сургуульдаа явах боломжоор хангахаар төлөвлөсөн байна. 

Сайд Л.Энх-Амгалан УИХ-д Хөвсгөл аймгаас сонгогдож байв. Энэ удаагийн сонгуулиар Хөвсгөл, Булган, Орхон аймгийг нэг тойрог болгосон билээ. 

ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат нар Хэнтий аймагт ажиллав.

Зудын эрсдэлийг даван туулах хандивын аяныг улс орон даяар эхлүүлсэн. Энэ аянд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны албан хаагчид оролцож, нэг өдрийн цалингаа нэгтгэн 150 сая төгрөгийг цуглуулсан байна. Харин Үүний 50 сая төгрөгийг нь Х.Болорчулуун сайд Хэнтий аймгийн сумдад хандивлажээ. 

Хэнтий аймаг бол бүсчилсэн тойргийн дагуу дээрх гурван улстөрчийн гурвуулангийнх нь тойрог.  Сайд Х.Болорчулуун 2020 оны сонгуулиар Дорнод аймгаас сонгогдож байсан бол ирэх сонгуулиар Дорнод, Сүхбаатар, Хэнтийд өрсөлдөх юм. 

БХ-ын сайд Г.Сайханбаяр Баянхонгор аймагт ажиллаж байна.

Баянхонгор аймагт Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдалтай танилцаж, малчидтай уулзалт хийж байна.

Тэд сонгуулиар Баянхонгор, Өвөрхангай, Архангай аймгийг нэгтгэсэн тойрогт өрсөлдөхөөр горилж буй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
DR. ADITYA
Та бөөрийг зарахыг хүсэж байна уу? Та санхүүгийн хямралын улмаас мөнгө олохын тулд бөөрийг худалдах боломжийг эрэлхийлж байгаа бөгөөд та юу хийхээ $ 780,000.00 DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
2024/02/23 102.88.37.194