Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд гарч, Сүхбаатар аймгийн нутагт тархсан ой хээрийн түймэрт гурван хүн өртөж, амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Амиа алдсан гурван хүн дотор 10-15 настай хоёр хүүхэд амиа алджээ. Энэ хэрэгтэй холбогдуулан ихэнх нутгаар салхи, шуурга ихтэй байгааг анхааруулж, ой хээрт ил задгай гал түлэхгүй байх, айл өрх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж занших, насанд хүрээгүй хүүхдийг түймрийн аюултай үед ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байхыг Онцгой Байдлын Ерөнхий Газраас онцгойлон анхаарууллаа.
Ой хээрийн түймэрт гурван хүн өртөж, амь насаа алдлаа
2016-04-21 12:23:00