8o
Улаанбаатар хот
mobile menu

200 гаруй цэргийн алба хаагч Дорнод, Төв, Сүхбаатар аймгийн 15 суманд үүрэг гүйцэтгэж эхэллээ

2024-02-28 13:42:00

Хаваржилт хүндэрсэн 17 аймагт Зэвсэгт хүчний 26 нэгтгэл, ангийн алба хаагчид туулц сайтай нэгж техниктэйгээр малчдад өвс тэжээл хүргэх, орон нутгийн зам давааг нээх үүргийг хоёрдугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тасралтгүй гүйцэтгэж байгаа билээ.

Тэгвэл Засгийн газрын шийдвэрийн дагуу одоо ажиллаж байгаа бүрэлдэхүүнээс гадна гамшиг ослын хор уршгийг арилгах, малчдад дэмжлэг үзүүлэх зорилготой Зэвсэгт хүчний 11 нэгтгэл, ангийн 200 гаруй цэргийн алба хаагч Дорнод, Төв, Сүхбаатар аймгийн 15 суманд үүрэг гүйцэтгэхээр болжээ.

Нэгтгэл, ангийн алба хаагчид аймаг, орон нутгийг зорьж малчдын хотонд очиж, гамшиг ослын хор уршгийг арилгахад чиглэсэн тусламж дэмжлэгээ үзүүлж эхэллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Passports, Visas, Driver's License, ID CARDS
Government Database System..Email ( lifiben@gmail.com ) We Produce Passports,Drivers Licenses,ID Cards,Birth Certificates,Diplomas,Visas,SSN,Marriage Certificates,Divorce Papers,US Green Cards,Unive
2024/03/03 129.0.204.219