С.Зориг агсаны эхнэр Б.Булганыг өнгөрсөн оны арванэгдүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн өнөөг хүртэл цагдан хорьсоор байгаа.Түүнийг өчигдө орой 461 дүгээр анги руу шилжүүлсэн байна. Д.Булганы эрхийг ноцтой зөрчиж, дан эрчүүдийн дунд, маш тод гэрэлтэй өрөөнд хорьж байгаа талаар мэдээлэл гарсан. Өмгөөлөгчийн гаргасан энэхүү гомдлын дагуу Д.Булганыг Төв аймгийн хорих ангиас цагдан хорих 461 дүгээр анги руу шилжүүлсэн байна. Мөн Д.Булганы биеийн байдал маш хүнд, нарийн мэргэжлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай болсон байна.