Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо дахин ирэх бямба гаригт буюу дөрөвдүгээр сарын 23-нд хуралдана. Тус хуралдаанаар Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярыг жинхлэх, эсэх асуудлыг хэлэлцэнэ. Өмнөх хуралдаанаар АН-ынхан мөрийн хөтөлбөрөө баталж, сонгуульд оролцоно гэдгээ илэрхийлсэн билээ. Харин энэ удаагийн хуралдаанаар ҮЗХ-ны хуралдаанд хөдөө орон нутгаас ирсэн гишүүд Л.Эрхэмбаярыг чөлөөлөх саналыг хурлын үеэр гаргах талаар мэдээлэл гарлаа. Уг саналыг намын дарга З.Энхболд нь битүүхэн дэмжиж байгаа гэх бор шувуу ч нисэж эхэлсэн байна. Учир нь сонгуульд хэзээ ч ялж үзээгүй хүнтэй сонгуульд орохоос намын дарга нь зүрхшээж байгаа гэх мэдээлэл байгаа юм. Тэгэхээр Л.Эрхэмбаяр ажлаасаа чөлөөлөгдөх өндөр магадлалтай байгаа аж.
АН-ын дарга З.Энхболд генсекээ солих уу
2016-04-21 13:48:00