8o
Улаанбаатар хот
mobile menu

М банк шинэ Харилцагчийн төвөө нээлээ

2024-03-25 16:50:00

М банкны найзууд нь Шангри-Ла төвийн 3-р давхарт шинэ харилцагчийн төвөө нээлээ. Бид шинэ Харилцагчийн төвөөрөө дамжуулан банкны салбар гэсэн ойлголтыг халж, Олон улсын Харилцагчийн төвийн стандарт, трендийн дагуу харилцагчдадаа тав тухтай, илүү ойр, хүртээмжтэй байдлаар шаардлагатай үйлчилгээг үзүүлэхийг зорилоо.

М Харилцагчийн төвийн давуу тал:

Хүн төвтэй

Хэрэглэгчтэй үйлчлэх хэсэг нь албаны, хүйтэн, хэт чухалчилсан өнгө аястай бус харилцагчийг илүү ая тухтай байлгах амрах орчин, хэт технологижсон бус ногоон дэлхийтэйгээ ойр байгаа мэт мэдрэмжийг төрүүлэхүйц орчныг бүрдүүлсэн.   

 Орон зай, инженерчлэлийн төлөвлөлт

Чөлөөтэй ашиглалттай учир амрах, суух, нээлттэй хэсэг, шаардлагатай ширээ, цэнэглэгч, wifi гэх мэтээр бүрэн хангагдсан. Нэг орон зайд олон төрлийн ашиглалттай болгохыг зорьсон. 

Харилцагчийн үйлчилгээ сайтай

Очер хүлээлт үүсгэхгүйгээр, харилцагчтай хэт мэргэжлийн, албархуу биш, энгийн, нөхөрсөг, тусархуу байдлаар ижил түвшнээс харилцаж, шаардлагатай зөвлөгөөг өгч ажилладаг.

М банкны Харилцагчийн төвийн нээлт 2 өдөр үргэлжилсэн бөгөөд өдөрлөгт ирсэн бүх харилцагчдаа урамшуулж, карт үнэгүй захиалах эрх болон хадгаламжийн эрх бэлэглэлээ.

Нээлтийн үеэр М банкны Гүйцэтгэх захирлын орлогч Б.Тэмүүлэн:

М банк шинэ Харилцагчийн төвөө нээлээ

“М банк албан ёсоор нээлтээ хийгээд 2 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хугацаанд хадгаламж, зээл, карт гэх мэт цөөнгүй үйлчилгээгээ зах зээлд нэвтрүүлсэн. Бид санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг дахин загварчилж, бүгдэд нээлттэй орчныг бий болгохоор зорин ажилладаг. Үүнийхээ хүрээнд бүтээгдэхүүн, үйлчилгээнээсээ гадна банкны салбар гэдэг ойлголтыг халж, Харилцагчийн үйлчилгээний төвийг дахин загварчилж, шинээр нээлээ” гэсэн юм. 

H.O.W архитектур ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Өрнөх:

М банк шинэ Харилцагчийн төвөө нээлээ

“Орчин цаг үед хүмүүс гоё дизайнтай, гоё орчинд байя гээд өөрсдийгөө байгаль орчноосоо тусгаарлаад байгаа. Бид энэ байдлыг халж, хүний хэрэгцээнд тулгуурлаж, хөдөлгөөнд таарсан, тухайн орчноор дамжуулан хүнд тав тухтай байдлыг мэдрүүлэхэд илүү төвлөрч ажилласан. Жишээ нь, хаа нэгтээ газар утсаа тавихад автоматаар цэнэглэх боломжтой гэх мэтээр хүнд мэдэгдэхгүй мөртлөө тав тухтай байдлыг бүрдүүлэхүйц маш сайн дизайныг боловсруулсан.” гэлээ.

Нээлтийн үеийн зургуудаас:

М банк шинэ Харилцагчийн төвөө нээлээ

М банк шинэ Харилцагчийн төвөө нээлээ

М банк шинэ Харилцагчийн төвөө нээлээ

М банк шинэ Харилцагчийн төвөө нээлээ

М банк

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл