8o
Улаанбаатар хот
mobile menu

Гэр шатаж 27 настай эмэгтэй амиа алджээ

2024-03-25 17:17:00

 

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 41 дүгээр хорооны Зээлийн 3 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг өнөө өглөөний 06:59 цагт хүлээн авчээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулан 07:11 цагт хүрэлцэн очиход 5 ханатай гэр бүрэн шатаж нурсан байсныг 20 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн С /27 настай, эмэгтэй/ өртөж нас барсан байна. Цогцсыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ. 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл