НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр болж хуралдаанаар нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс түргэн тусламжийн 10 машин худалдан авах тухай асуудлыг хэлэлцэн баталжээ.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд эрүүл мэндийн яаралтай түргэн тусламжийн үйлчилгээнд 70 машин явж байгаа аж. Олон улсын стандартаар 8-10 мянган хүн тутамд нэг дуудлагын машин байх ёстой юм байна. Ингээд бодохоор нийслэлийн хэмжээнд яаралтай түргэн тусламжийн үйлчилгээнд явах 130 машин байвал эрүүл мэндийн түргэн тусламжийн үйлчилгээ сайжрах боломжтой гэдгийг ЭМСЯ-наас мэдэгджээ. Тиймээс нийслэлийн иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн түргэн тусламжийн үйлчилгээг сайжруулах, цаашлаад АСЕМ-ийн уулзалтад ирсэн зочид, төлөөлөгчдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилгоор иж бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн үйлчилгээнд явах 10 машиныг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс худалдан авахаар шийдвэрлсэн байна. Эдгээр 10 машиныг нийт 1 тэрбум 30 сая төгрөг болох юм байна.
Түргэн тусламжийн үйлчилгээнд 10 машин нэмнэ
2016-04-21 15:16:00