8o
Улаанбаатар хот
mobile menu

Импортын гурил, малын тэжээлийг татвараас чөлөөлөхийг дэмжлээ

2024-03-28 10:10:00

ИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Гурил болон малын тэжээлийн гаалийн албан татварыг чөлөөлөх уг төслийн хэлэлцүүлгээс УИХ дахь МАН-ын бүлэг ажлын дөрөв хоногийн завсарлага авсан юм. Улмаар МАН-ын бүлэг олонхоороо уг төслийг дэмжих нь зүйтэй гэж байр сууриа нэгтгэснийг бүлгийн дарга Д.Тогтохсүрэн гишүүн танилцуулав. 

Улмаар санал хураалт явуулахад гишүүдийн олонх нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл