8o
Улаанбаатар хот
mobile menu

Цагдаагийн долоон ажилтан дайралтад өртөж амь насаа алджээ

2016-04-21 15:27:00

Пакистаны цагдаагийн долоон ажилтан Карачи хотноо террористуудын дайралтад өртөж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Амиа алдсан цагдаагийнхан саа өвчнийг эмчлэх эмч нарын бүрэлдэхүүнийг хамгаалж явжээ. Тэднийг мотоцикльтой хөдлөх үед зэвсэглэсэн террористууд халдаж, амь насыг нь хөнөөсөн аж. Террористууд барууны эм тариаг хэрэглэхийг эсэргүүцэн ийнхүү халдлага үйлдэх болсон юм. Тэд өнгөрсөн нэгдүгээр сарын 15-нд Куетта хотноо байрлах вакцинжуулалтын төв дээр бөмбөг дэлбэлж, 22 хүний аминд хүрчээ. Энэ хугацаанд 1500 орчим хүүхэд саагаар амиа алджээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment