8o
Улаанбаатар хот
mobile menu

Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

2024-04-02 14:14:00

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Нидерландын Хаант Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Андре Хаспелс, Бельгийн Хаант Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Бруно Анжелет, Люксембургийн Их Гүнт Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Роланд Рейланд, Румын Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дан Ориа Максим нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Элчин сайд нарыг үүрэгт ажилдаа орж буйд нь баяр хүргэж, ажлын амжилт хүсэв.

Харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр Элчин сайд нар чармайн ажиллана гэдэгт итгэж байгаагаа хэлээд, төр, засгаас бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.

Түүнчлэн олон улсын хамтын нийгэмлэг, НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд харилцааг бэхжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэв.

  • Нидерландын Хаант Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Андре Хаспелс

  • Бельгийн Хаант Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Бруно Анжелет

  • Люксембургийн Их Гүнт Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Роланд Рейланд

  • Румын Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дан Ориа Максим

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл