8o
Улаанбаатар хот
mobile menu

Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээнээс Монгол Улсын хүртэх ашгийг нэмэгдүүлэх тогтоолын хэрэгжилтийг сонсоно

2024-04-02 09:09:00

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл гаргасан хуваарийн дагуу өнөөдөр гурван Байнгын хороо хуралдана. Аль Байнгын хороод хуралдаж, ямар асуудал хэлэлцэхийг дараах жагсаалтаас харна уу.

10.00 цагаас Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо

  1. Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээнээс Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх тухай Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2022 оны 03 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээлэл сонсох
  2. Даян дэлхийн ногоон хөгжлийн институтийн эрх зүйн статус, эрх ямба, дархан эрхийн тухай Монгол Улсын Засгийн газар болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хоорондын хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2021.03.19-нд өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/

11.00 цагаас Нийгмийн бодлогын байнгын хороо

  1. Гепатитын Д вирусийн халдвартай иргэдэд үзүүлж буй тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Эрүүл мэндийн сайдын мэдээлэл
  2. Байнгын хорооны тогтоолын төсөл /Засгийн газарт чиглэл өгөх тухай/
  3. Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн дунд хугацааны эрэлт, нийлүүлэлтийн таамаглалын судалгааны талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээлэл

14.00 цагаас Хууль зүйн байнгын хороо

  1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн С.Одонтуяа нарын 19 гишүүн 2023.12.08-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  2. Байнгын хорооны тогтоолын төсөл /Хөрөнгө, орлогын мэдүүлэг болон хувийн ашиг сонирхлын мэдүүлэг, мэдэгдэл, тайлбарыг бүртгэх, хянах, хадгалах журмыг шинэчлэн батлах тухай/
  3. Байнгын хорооны тогтоолын төсөл /Шүүх байгуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай/
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл