8o
Улаанбаатар хот
mobile menu

Ногоон автобусны сонсголыг тавдугаар сарын 21, 22-нд явуулна

2024-05-14 16:35:52

Ногоон автобусны буюу Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэх шаардлагын хүрээнд 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх түр хороо өнөөдөр хаалттай хуралдлаа.

Хуралдаанаар түр хорооны сонсголын тов болон сонголд дуудах гэрчүүдийн нэрсийг баталжээ. Түр хорооны сонсголыг тавдугаар сарын 21, 22-нд зохион байгуулахаар болсон байна. 

Сонсголд

  •  Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатар, 
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч асан Д.Сумъяабазар,
  • Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны ажлын албаны дарга асан Ц.Батгэрэл 
  • Нийслэлийн Нийтийн тээврийн дарга асан С.Жавхлантбаатар
  • "Тэнүүн-Огоо" компанийн захирал А.Ганхуяг нарын 98 гэрчийг дуудахаар болжээ.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment