8o
Улаанбаатар хот
mobile menu

Бие даан нэр дэвшигч 75 иргэний мөрийн хөтөлбөрт аудит дүгнэлт гаргажээ

2024-05-22 17:17:00

УИХ-ын 2024 оны сонгуульд оролцохоор бие даан нэр дэвшигч 77 хүн аудитын байгууллагад мөрийн хөтөлбөрөө хүргүүлээд байсан. Үндэсний аудитын газар тэдгээрийг хуулийн хугацаанд хянаж, 2 иргэн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаас татгалзсан тул буцаан нийтдээ 75 иргэний мөрийн хөтөлбөрт аудитын дүгнэлт гаргажээ.

Ийнхүү Үндэсний аудитын газраас Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагуудад бие даан нэр дэвших 75 иргэний мөрийн хөтөлбөрт хийсэн аудитын дүгнэлтийг өнөөдөр хүлээлгэн өглөө.Сонгуулийн Ерөнхий Хороо 75 иргэнийг нэр дэвшигчээр бүртгэх эсэх шийдвэрээ долоо хоногийн дотор гаргана. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment