8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр сондгой тоогоор төгссөн дугаартай автомашин замын хөдөлгөөнд оролцоно.

2016-04-22 07:43:00

Ази, Европын парламентын түншлэлийн есдүгээр уулзалт  өнөөдөрУлаанбаатар хотод үргэлжилж байна. Тус уулзалтаар 20 гаруй орны 100 гаруй парламентын гишүүд оролцож байгааг албаныхан хэлж байгаа юм. Тодруулбал энд 5 орны УИХ-ын дарга болон зургаан орны УИХ-ын дэд дарга хүрэлцэн ирсэн байна. Зочид төлөөлөгчдийн хувьд нэгдүгээр зэргийн хамгаалалттай зорчдог журамтай бөгөөд энэ өдрүүдэд замын хөдөлгөөний хэт ачааллаас урьдчилан сэргийлэх зорилгоор тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш сондгойгоор нь ялган замын хөдөлгөөнд оролцуулахаар шийдсэн. Тэгвэл өнөөдөр сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл