Сонгуультай холбоотойгоор иргэдийн алдаж гээсэн болон шинээр авах цахим үнэмлэхийг тасралтгүй хэвлэн, олгоход УБСЕГ-аас шуурхай ажиллаж байна. Хэрвээ иргэд үнэмлэхээ хаясан бол оршин суугаа харьяа аймаг, нийслэлийн сум, хорооны улсын бүртгэгч болон УБСГ-ын Улсын бүртгэлийн газар, хэлтэст хандаж бичиг баримтын зөрчлөө арилгах хэрэгтэй. Хэрвээ та холбогдох газарт нь хандсан нөхцөлд бүртгэл баталгаажснаас хойш долоо хоногт, орон нутгийн иргэд шуудангийн хүргэлтээс шалтгаалан 10-14 хоногийн хугацаанд авах боломжтой юм гэнэ.