Нийслэлийн ЗДТГ, Монголын 3x3 сагсан бөмбөгийн холбоо хамтран “Ulaanbaatar Urban Festival”-ын хүрээнд “Эмэгтэйчүүдийн дэлхийн гранпри” болон “Улаанбаатар дэлхийн их дуулга” тэмцээнийг зохион байгуулж буй. “Эмэгтэйчүүдийн дэлхийн гранпри” тэмцээн өчигдөр /2024.06.06/ 14.00 цагаас Сүхбаатарын талбайд Монгол, Филиппиний багийн тоглолтоор эхэлсэн. Өнөөдөр манай шигшээ баг хасагдах шатанд Тайландын шигшээ багтай учраа таарч 21:13 харьцаатайгаар хожиж, хагас шигшээд шалгарлаа. Хагас шигшээд БНХАУ-ын U24 насны шигшээ багтай тоглож 15:14 харьцаатайгаар хожиж финалд шалгарлаа.
Эмэгтэй 3x3 сагсан бөмбөгийн шигшээ баг финалд шалгарлаа
2024-06-07 16:57:00