8o
Улаанбаатар хот
mobile menu

“Оюутан цагдаа”гийн бүртгэл өнөөдөр эхэлнэ

2016-04-22 08:10:00

Гадаадын жуулчдыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор жил бүр “Оюутан цагдаа” хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Энэ жилийн тухайд арга хэмжээнд оролцох оюутнуудыг “Хөдөлмөр эрхлэлт" яармагийн үеэр буюу  өнөөдөр 10.00-17.00 цагийн хооронд Монголын залуучуудын холбооны үзэсгэлэнгийн танхимд  бүртгэж эхэлнэ.  Энэхүү арга хэмжээнд бүртгүүлэх хүсэлтэй оюутнуудад Англи, Герман, Хятад, Солонгос, Япон, Орос гэх мэт гадаад хэлний ярианы мэдлэгийн түвшин дундаас дээгүүр байх ёстой гэсэн шаардлагыг тавьдаг аж.Бүртгүүлсэн оюутнуудаас ярианы хэлний мэдлэгээс хамааран шалгаруулалт явуулж 150 оюутныг сонгон, Улаанбаатар хотын цагдаагийн газар, Нийслэлийн аялал жуулчлалын газрын хамтарсан сургалтанд хамруулж амжилттай төгссөн оюутнуудын тушаал гарч, гэрээ байгуулсны үндсэн дээр ажлын үнэмлэх, дүрэмт хувцсыг олгох юм байна. Тус хөтөлбөрт хамрагдсанаар оюутнууд хүнтэй зөв боловсон харьцаж, хэлний мэдлэгээ сайжруулж зуныхаа амралтаар цалинтай ажиллах боломжийг нээдэг юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл