8o
Улаанбаатар хот
mobile menu

Гадаад улсад суугаа 12.938 иргэн сонгуульд саналаа өгөхөөр бүртгүүлжээ

2024-06-17 11:10:00

2024 оны УИХ-д сонгуульд саналаа өгөхөөр дэлхийн 34 улсад амьдарч буй 12.938 иргэн бүртгүүлжээ.

Тус иргэд сонгох эрхээ эдлэхийн тулд тавдугаар сарын 6-аас зургаадугаар сарын 15-ны өдрийн хооронд оршин суугаа эсвэл түр зорчиж буй улс, хотод байршилтай Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар буюу Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газарт санал өгөх тухай хүсэлтээ дор дурдсан бүртгэлийн хэлбэрүүдийн нэгийг сонгон сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлсэн.

СЕХ-ноос тухайн улсын орон нутгийн цагаар зургаадугаар 14-ний өдрийг дуустал бүртгэл үргэлжлэх тул гадаадад суугаа монголчуудыг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриаллаа. Бүртгүүлэх заавартай ЭНД дарж танилцана уу.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
DR. ADITYA
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
2024/06/19 102.89.34.141
  • Recent
  • Most Read
  • Most Comment