Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэр буюу Дархан-Уул аймгаас Орхон аймаг руу зорчих чиглэлийн улсын чанартай А1001 дугаартай авто замын 23-24 дахь километрт замын хөвөө нуржээ. Зургаадугаар сарын 19-20-нд шилжих шөнө орсон борооны улмаас 200 метр газарт зорчих хэсгийн хөвөө нуралт үүссэн байна.
Үүссэн нөхцөл байдлыг засварлах зорилгоор "Дархан-АЗЗА" ТӨХК шуурхай ажлын хэсэг гарган нуралт үүссэн хэсгийн эгнээг хааж хөдөлгөөн хязгаарлан засварын ажил хийж байгаа иргэдийг замын нөхцөл байдалд хурдаа тохируулж анхаарал болгоомжтой зорчихыг зөвлөлөө.