Үерийн далан халих эрсдэлээс сэргийлж Дунд голын төгсгөлд зөвшөөрөлгүй барьсан түр замыг сэтэлжээ. Энэ талаар Геодез усны барилга байгууламжийн газраас "Зөвшөөрөлгүй түр баригдсан замын гүүрэн байгууламж нь усаа нэвтрүүлж чадахгүй улмаар Бөмбөгөр, Дөрвөн зам руу халих эрсдэл үүссэн тул сэтэлж байна" гэв. Нийслэлийн Онцгой байдлын газрын Шуурхай штаб 24 цагийн бэлэн байдалд ажиллаж байна гэж НЗДТГ-аас мэдээлэв. Иргэд, аж ахуй нэгжүүд мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг дагаж үерийн эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна.
Дунд голын төгсгөлд зөвшөөрөлгүй барьсан түр замыг сэтэллээ
2024-06-21 00:00:00