УИХ-ын сонгуулийн V тойрогт ухуулагчаар ажиллаж байсан сонгуулийн штабын ажилтан амь насаа алдсан гэх мэдээлэл гарсан. Энэ талаар цагдаагийн байгууллагаас "Төв аймгийн Сүмбэр сумын нутагт “боомилсон байдалтай нас барсан хүн байна" гэсэн мэдээллийг зургаадугаар сарын 20-ны 14:40 цагт ирүүлсэн. Дуудлага мэдээллийн дагуу шалгахад тус газарт оршин суух 45 настай эрэгтэй амиа алдсан байсан. Хэргийг Төв аймгийн цагдаагийн газар шалгаж байгаа" гэв.
Мөн цагдаагийн байгууллагад Төв аймаг Баяндэлгэр сумын нутаг …. тоотод хүн нас барсан байна” гэсэн мэдээллийг зургадугаар сарын 21-ний 04:54 цагт ирүүлжээ. Мэдээллийг шалгахад тус тоотод суух 62 настай эмэгтэй ил харагдах гэмтэл, шархгүй нас барсан хэргийг Төв аймгийн цагдаагийн газар шалгаж байгаа аж