8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно

2016-04-22 08:39:00

Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад “хувь тэнцүүлсэн /пропорциональ/ 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын 48-аас илүүгүй гишүүнийг олонхийн сонгуулиар, 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгоно.” гэж заасан нь Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн заалт болоод бусад заалтыг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор  хандсан нэр бүхий иргэдийн хүсэлтээр Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн байна.  Тухайлбал сонгуулийн тухай хуулийн нэгдүгээр зүйлийн 2, 3, Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийг мөн зорчсон гэсэн гомдол тавьсан байна. Энэхүү маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан  өнөөдөр  9.30 цагаас Цэцийн хуралдааны танхимд нээлттэй эхлэх юм байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл