Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн салбар хороо, Монголын Үндэсний бөхийн холбоо, Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллага, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар хамтран Тулгар төрийн 2233, Их монгол улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойн, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд зориулан допингийн эсрэг сургалт зохион байгуулахаар болжээ. Тодруулбал, бөхийн гал, дэвжээдийг хариуцсан багш дасгалжуулагчдад допингийн төрлийн бодис, бэлдмэлийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх, үндэсний спортын тамирчдыг энэ төрлийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор сургалт зохион байгуулахаар болжээ. Сургалт 2024 оны долоодугаар сарын 1-ний өдрийн 10.00 цагаас Хууль зүй дотоод хэргийн яамны 702 тоот танхимд болох юм.
Бөхийн гал, дэвжээдийг хариуцсан багш дасгалжуулагчдын допингийн мэдлэгийг дээшлүүлнэ
2024-06-26 12:50:26