Нийслэлийн Засаг даргын нийтэд санал болгон гаргаж буй буй нэг бүр нь 100.000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, нийт 500 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий өрийн хэрэгсэл "Улаанбаатар бонд"-ын анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцов. Улмаар хоёрдогч зах зээлийн арилжааг өчигдөр буюу 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс дараах кодтойгоор эхлүүлээд байна. Үүнд:
- Нэг жилийн хугацаатай жилийн 12 хувийн хүүтэй 1 сая ширхэг өрийн хэрэгсэл-MUB-BD-25/06/25-C0069-12 /SIN 3048/,
- Хоёр жилийн хугацаатай жилийн 13 хувийн хүүтэй мөн 1 сая ширхэг өрийн хэрэгсэл-MUB-BD-25/06/26-C0068-13 /SIN 3047/,
- Гурван жилийн хугацаатай жилийн 14 хувийн хүүтэй 3 сая ширхэг өрийн хэрэгсэл-MUB-BD-25/06/27-C0067-14 /SIN 3046/ кодтой эхлүүлээд буйг Монголын Хөрөнгийн биржээс мэдээллээ.