УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт маргааш болно. Үүнтэй холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мөн үеэр СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран "Санал хураалт эхлэх бэлтгэл хангадсан. Нийт 25 мянган гаруй төрийн албан хаагчид сонгуулийн бэлтгэл ажлыг хангаж ажиллалаа. 12 мянга орчим цагдаагийн алба хаагчид нийгмийн хэв журмыг сахиулах үүрэг гүйцэтгэж байна. Ус, гал түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор Онцгой байдлын 100 гаруй алба хаагч ажиллаж байна. Ийнхүү нийтдээ 40 мянга орчим төрийн албан хаагч сонгуулийн санал авах ажлыг зохион байгуулан ажиллана. Сонгуулийн сурталчилгаа амжилттай явагдаж, өчигдөр дууслаа. Нийт 1341 нэр дэвшигч сонгуулийн сурталчилгаагаа явууллаа. Сонгуулийн автоматжуулсан машиныг саналын дүн гаргахад ашиглана. Үүнийг УИХ-аар шийдвэрлэсэн юм. Мөн нийт 40 гаруй орноос сонгуулийн үйл ажиллагаанд хяналт тавихаар гадаадын ажиглагчид ирсэн. Эдгээр байгууллагын мэдээлэл бие даасан байдлаар явуулна. Дотоодын ажиглагчид болон хэвлэл мэдээллийн ажилтнууд нийт 30 мянга гаруй ажиглалт хийхээр байна. Маргааш санал өгөх өдөр учраас Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, төрийн эрх барих дээд байгууллагаа байгуулахад идэвхтэй оролцоорой" гэв.
П.Дэлгэрнаран: 40 мянган төрийн албан хаагч сонгуулийн санал авах ажлыг зохион байгуулна
2024-06-27 13:45:29