8o
Улаанбаатар хот
mobile menu

Хяргас нуурын мөсөнд суусан автомашиныг татан гаргахаар ажиллаж байна

2025-01-06 12:53:12

Увс аймгийн Завхан сумын төвөөс хойд зүгт 50 км газарт “Хяргас” нуурын мөс цөмөрч суудлын автомашин суусан тухай дуудлага шөнийн 00:00 цагт Онцгой байдлын албанд иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 120 км замыг туулан 03:40 цагт очиход иргэн Б-ийн суудлын автомашин нуурын мөсөнд цөмөрч суусан байжээ. Автомашиныг нуураас гаргах ажиллагааг өглөөний 08:00 цагаас эхлүүлээд байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment