8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Наранбаатар: Элэгний В вирусээс хамгаалсан вакцин хийлгэсэн тохиолдолд D вирус халдахгүй

2016-04-22 09:02:00

Элэгний С вирусийг эмчлэх “Харвони” эм манай улсад өнгөрсөн гуравдугаар сарын 24-нд орж ирсэн бөгөөд 28-ний өдрөөс  хепатитийн С вирусийн халдвартай, эмчилгээ шаардлагатай  иргэдэд цахим жороор олгож эхэлсэн билээ. Нэг болон хоёдугаар ээлжийн эм иргэдэд одоогоор хүрээд байгаа аж. Энэ талаар “Оном” сангийн Удирдах зөвлөлийн дарга, Шинжлэх ухааны доктор Д.Наранбаатартай ярилцлаа.

-"Харвони" эм манай улсад худалдаанд гарснаасаа хойш хоёр дахь удаагаа иргэдэд хүрч байна. Нийт хэчнээн хүн энэ эмийг хэрэглэж байна вэ?

- “Харвони” эмийг үйлдвэрлэгч нь “Гилеад Сайнс”, Монгол Улс дахь албан ёсны борлуулагч “Омбол” компани нь тус эмийг оруулж ирээд байна. Хоёр хоногийн өмнө хоёрдугаар ээлжийн эм худалдаанд гарч, иргэдэд хүрсэн. Хоёрдугаар ээлжийн эм хоёр мянга гаруй хүнд хүрнэ. Нэгдүгээр ээлжийн хувьд 1600 гаруй иргэнд хүрсэн. Энэ эм худалдаанд гарснаасаа хойш нийт 3600 гаруй хүнд хүрсэн гэсэн үг. Үүнээс 1520 хүн одоогоор эм хэрэглэсэн гэсэн тоог ХӨСҮТ гаргасан. Эм хэрэглэсэн хүмүүсийн хувьд эерэг буюу үйлчилгээ сайтай байна гэсэн таатай мэдээллийг өглөө. 

-Саяхан элэгний С вирусийн эсрэг таван эм хөнгөллөлттэй эмийн жагсаалтад орсон. Гэтэл шинжилгээний үнэ өртөг нэлээд өндөр юм шиг санагдсан. В, С вирусийг нэг удаа тооллоход 120 мянган төгрөг гэж сонссон?

Харин элэгний вирус илүү аюултай. Учир нь цусаар дамжих тохиолдолд С вирус ДОХ-ын вирусаас арав дахин илүү халдварладаг. В вирус 100 дахин их, дельта буюу D нь мянга дахин халдварлах боломжтой.

-Оном сан, Монголын элэгний эмч нарийн нийгэмлэг, элэгний төвийн эмч мэргэжилтнүүд энэхүү олон улсын чуулга уулзалтад оролцоод өнөөдөр \өчигдөр\ өглөө ирлээ. Уг чуулга уулзалтад элэгний эм, шинжилгээний үнийг хөнгөллөлттэй, улам илүү хөнгөлөх нөхцөл боломжийн талаар ярилцсан. Энэ голлох сэдэв байсан гэхэд болно. Үнэ өртөг өндөр байгаа нь олон улсад төдийгүй манай улсад хэрэгцээтэй хүндээ хүрч чадахгүй байна гэсэн зүйлийг онцолсон. Тиймээ элэгний С вирусийн эсрэг үйлчилгээтэй эмийг Эрүүл мэндийн даатгалын хөнгөллөлттөд оруулах хэрэгтэй, шаардлагатай байна. "Харвони" эмийг Эрүүл мэндийн даатгалд 80 хувиар оруулахаар боломжтой бөгөөд энэ талаар ажлын хэсэг гараад ажилллаж байгаа. Маргааш ажлын хэсгийн  хуралдаан болно дээрх саналыг Засгийн газар болон УИХ тавина. Энэ бол нэгдүгээр асуудал. Хоёрдугаарт энэ төрлийн эмчилгээний зардал өндөр байна. Манай Элэгний төв хамгийн хямд буюу С, В вирус тоолох шинжилгээг 120 мянган төгрөгөөр хийдэг. Энэ хамгийн хямд үнэ. Үүнийг Эрүүл мэндийн даатгалд хамруулах хэрэгтэй. Учир нь олон хүн хамруулахын тулд. Өнөөдөр манай улсын нийгэм, эдийн засаг ямар байгаа билээ. Нэг удаадаа 120 мянган төгрөгөөр шинжилгээ хийлгэх хүн хэр олон байх вэ гэдэг нь өөрөө бас асуудал дагуулж байна. Мөн энэ төрлийн вирусийг эрт илрүүлэх, оношлох зэрэг үе шаттай ажил хийх хэрэгтэй  л дээ. Эхнээс нь хийхээр төлөвлөөд ажиллаж байна.

-Элэгний төвөөр өдөр хэчнээн хүн үйлчлүүлдэг вэ. Манай аль төрлийн вирус хамгийн их байна вэ?

-Элэгний найман төрлийн вирус бий. Монгол Улсад ерөнхийдөө элэгний В, С, D гэсэн гурван вирус хамгийн их байна. Энэ гурван халдварыг авсан 400 гаруй мянган хүн бий. Үүнээс 200 орчим мянган нь В, D, дан В нь 80 орчим мянга, 120 гаруй мянган хүн нь B, D-ын халдвар авсан. С вирустай 200  орчим мянган хүний 150 нь яаралтай эмчилгээ хийлгэх шаардлагатай. Мөн 52 мянган хүн элэгний хатууралтай эмчилгээ хурдан хийлгэх хэрэгтэй байгаа. Манай улсад хамгийн түгээмэл нь B вирус.  С вирус нь 40 дээш  насныханд илүү халдварласан.

- Энэ төрлийн вирус ямар замаар хэрхэн халдварладаг юм бэ?

-Элэгний вирус ДОХ-той адилхан замаар халдварлан. ДОХ дийлэнх тохиолдолд бэлгийн замаар халварладаг. Харин элэгний вирус илүү аюултай. Учир нь цусаар дамжих тохиолдолд С вирус ДОХ-ын вирусаас арав дахин илүү халдварладаг. В вирус 100 дахин их, дельта буюу D нь мянга дахин халдварлах боломжтой. Энэ бол цусаар халдварлах тохиолдол. В, D вирус бэлгийн замаар илүү тархдаг. Халдварлах зам олон төрөл. Хамгийн энгийн жишээ гэхэд үсчинд ороод үзээ захлуулахад, сахалын хутга,  шүдний сойз, бэлгийн замаар, янз бүрийн зүү тариур зэргээр хамгийн их дамждаг. Сүүлийн үед охид, бүсгүйчүүд хөмсөг их шивүүлэх болсон байна. Энэ хамгийн их вирус тарааж байна. Элэгний төв дээр ийм замаар халдвар авсан өвчин нэлээд их ирдэг. Хөмсөг шивүүлэхийн өмнө С вирус байхгүй байсан шивүүлсний дараа үзүүлэхэд халдвар авчихсан байна гэж орж ирэх хүн нэмэгдэж байна.

Учир нь элэгний эмийг дахин хоёр дахин хямдруулах боломжтой гэдгийг үеэр хэлэлцсэн. Энэ баярт мэдээг танай сайтаар дамжуулан иргэдэд дуулгаж байгаадаа би баяртай байна.

-Урьдчилан сэргийлэх вакцин хийх боломжтой юу?

-Хүн ер нь зургаан сард нэг удаа, үгүй ядаад жилд нэг удаа заавал элэгний вирусийн шинжилгээ хийлгэх ёстой. Учир нь С вирусийн халдвар авах арга зам нь их. Нэг үгээр хэлбэл, С вирусээр өвчлөл магадлал өндөр гэсэн үг. Энэ төрөлд урьдчилан сэргийлэх вакцин гэж байхгүй болохоор нэлээд төвөгтэй.  Иргэн та эмчид үзүүлж, шинжилгээ хийлгээд В вирус илрээгүй тохиолдолд шууд вакцин хийгэх хэрэгтэй. В вирус урьдчилан сэргийлэх вакцинтай. Олон улсын жишигт 20 дээш насныханд хийх шаардлагагүй гэж үздэг. Манай улсын хувьд энэ ямар ч хамааралгүй.  Гурван тунгаар хийнэ. Нэг удаагийн тунг таван мянган төгрөгөөр хийдэг. Эхний удаагийн тунг хийгээд сарын дараа хоёр дахь тунг хийнэ. Үүнээс зургаан сарны дараа гурав дахь тунг хийх боломжтой. Заавал гурван удаа хийлгэнэ. Ерөнхийдөө В вирусээс хамгаалсан вакцин хийлгэсэн тохиолдолд D вирус халдахаас хамгаалж байна гэсэн үг.

-Шар өвчин элэгний вирустай хамааралтай юу. Шарласан хүн вирус тээгч гэж ойлгож болох уу? 

-Шарлан гэдэг нь эдгээр вирусээр өвчилнө гэсэн үг. Шарласан тохиолдолд А, Е хоёроор өвчилнө. Энэ нь бохир гарын шар үүсгэдэг. Арьс нь шарлах шинж тэмдэгээр илэрч архагшихгүйгээр эдгэрчихдэг. Нэг үгээр хэлбэл байнгын вирус тээгч  болохгүй гэсэн үг. В, С, D вирусээр цогчмог хэлбэрээр өвчилж болно. Цочмог гэдэг нь өвдөөд зарим нь вирусгүй  болтлоо эдгэрнэ. Эдгэрэхгүй үлдсэн нь байнгын виурс тээгч болсон гэж ойлгож болно. Монгол хүн бүр шинжилгээнд хамрагдах шаардлагатай. Заавал би үүнийг дахин дахин онцолж хэлмээр байна. Шинжилгээнд хамрагдаа халдвартай эсэхээ мэдэж авах нь  чухал. Халдваргүй хүн байвал вакцинд хамрагдаад өөрийгөө хамгаална. Хэрэв халдвартай байвал хурдан эмчилгээ хийлгэж эдгэрэх нь хамгийн чухал. Энэ нь иргэн хүний зүгээс анхаарах зүйл.

-Сая яваад ирсэн олон улсын элэгний эмч нарийн чуулга уулзалтад манай улсын өвчлөлийн талаар олон улс юу ярьж байх юм. Олон улсад ямар хэмжээнд байна вэ?

-Энэ удаагийн уулзалт их үр дүнтэй болсон гэж хэлж болно. Учир нь элэгний эмийг дахин хоёр дахин хямдруулах боломжтой гэдгийг үеэр хэлэлцсэн. Энэ баярт мэдээг танай сайтаар дамжуулан иргэдэд дуулгаж байгаадаа би баяртай байна. Яагаад гэвэл манай улсын нас баралтын нэгдүгээр элэгний өвчин ордог. Дэлхийн бусад улс оронд ч энэ өвчин дээгүүрт тооцогддог. Манай улс 2020 он гэхэд элэгний C вирусийг бүрэн устгах бүрэн боломжтой. Бид ч өөрсдөө ийм зорилго, зорилт тавьж ажил хэрэг болгоод “Эрүүл элэг” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Саяхан манай улсын хөнгөлттэй эмийн жагсаалтад элэгний хэд хэдэн эм орсон. Үүнийг олон улсын эмч нар сайшааж 2020 он гэхэд Монгол Улс элэгний өвчин, С вирусийг бүрэн устгах боломжтой орны нэг гэдгийг онцолж байна.

-Элэгний өвчлөл нас баралтын гол шалтгаан гэж байна. Хэчнээн хүн энэ өвчнөөр нас барсан байна вэ?

-Монголд жилдээ 16-17 мянган хүн нас барж буй гэсэн статистик судалгаа байдаг. Үүнээс үзэхэд 15 орчим хувь нь  элэгний өвчнөөр хорвоог орхиж байна гэсэн үг. Манай улсад өдөртөө энэ өвнөөр 7 хүн нас  барж байна. Энэ тоо хүн амын нийт тоотой харицуулахад маш өндөр үзүүлэлт. Түүнээс гадна айшигтай тоо баримт. Бид элэгний өвчлөл өндөр байна гэж өдөр болгон ярьдаг хэрнээ үүний цаана хэчнээн хүний эрдэнэт амь эндэж байгааг тэр бүр мэддэг. Хүн амын нас баралтын шалтгааны нэгдүгээр бичигддэг гэж хэлж болно. Тиймээ элэгний С вирусийн эсрэг үйлчилгээтэй эмийн үнийг Эрүүл мэндийн даатгалаас хөнгөллөх шаардлагатай байна. 

-Орон нутагт “Эрүүл элэг” хөтөлбөр хэрэгжээд эхэлчисэн. Одоогоор ямар ямар аймгуудад очоод байна вэ?

 -Увс аймгийн  ЗДТГ, Монголын Элэгний эмч нарын нийгэмлэг, Оном сан хамтран “Э рүүл элэг хөтөлбөрийг өнгөрсөн долоо хоногт хэрэгжүүллээ. Хөтөлбөрийн хүрээнд аймгийн нийт ард иргэд, насанд хүрэгчдийг элэгний вирусийн шинжилгээнд хамруулан, нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөөг хүргэхээс гадна вирусийн халдвартай өвчтөнүүдийн цаашдын эмчилгээ, түүнийг хэрхэн зөв оновчтой зохион байгуулж, эмчлэх талаар аймгийн эрүүл мэндийн байгууллагын эмч ажилтнуудад сургалт зохион байгуулна. Нэг хүнийг 1000 төгрөгөөр шинжилгээ, оношлогоонд хамруулсан. Орон нутгийн иргэд идэвхтэй оролцож байгаа хэдий ч энэ талын мэдлэг, мэдээлэл муу байна. Учир нь энэ чиглэлийн нарийн мэргэжлийн эмч, тусгай сургалтад хамрагдсан эмч хүрэлцээгүй байгаатай холбоотой. Тиймээс эмч нарийн сургаж дадлагажуулах шаардлагатай. Хамгийн наад захын жишээ гэхэд Баянхонгор аймагт хоёр эмчийг сургалтад хамруулллаа. Гэтэл жирэмсний амралт аваад явчихсан. Үүнийг бид буруутгаж байгаа юм биш,  энэ хэрээр эмч мэргэжилтнүүдийг сургах шаардлагатай  байгаа юм.

-Элэгний В, С, Д вирусийг илрүүлэх лабораторийн чадамж манайд хэр байна вэ?  ?

-Одоогоор эсрэг биетийн төвшинд шинжилгээнүүд хийж байна. Оном сангийн дэргэд эмч нарын сургалт, судалгаа шинжилгээний бааз болох “Элэгний төв”-ийг өнгөрсөн жил байгуулсан. Түүнээс хойш Д вирусын шинжилгээг хийж эхэллээ. Дельта вирусын хувьд бид маш олон судалгаа шинжилгээнүүдийг хийж байна. Чадамжийн ярихад учир дутагдалтай. ярих зүйл их олон. Өвчлөл ихэссэн энэ үед хувьд ачаалалт ихтэй ч нөөц боломжоорой л ажиллаж байна. Үүнийг сайжруулах олон улсын жишигт нийцүүлнэ гэвэл  хугацаа шаардана. Мөн нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтнүүдийн бэлтгэх хэрэгтэй. Ялангуяа орон нутагт илүү шаардлагатай байна. Оронд нутаг элэгний өвчлөл их байна. Энэ нь мэдлэг, мэдээлэл муу, эрт илрүүлэлтийн үзлэг, оношлогоо, шинжилгээнд муу хамрагддагтай холбоотой.

Д.Нэргүй

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Sain baina uu? Elegnii uilanhaitai Hun yamar arga hemjee avbal boloh be?
2016/04/23 103.17.108.42
hayag ni
Hayag ni;Naturiin zam buyu dunguj guurnii hajuud Dalai tuv gesen baishin bsan bha teren dotor Eleg tuv gesen tom hayag bn le gadnaa
2016/04/22 103.17.108.42
Мундаг залуу. Амжилт хүсьеэ
2016/04/22 103.17.108.42
Уугий
Элэгний төв гэж байдаг юм байна лээ. Эсвэл ХӨСҮТ-д очоод шинжилгээ өгий гэхээр заагаад өгдөг юм байна лээ
2016/04/22 103.17.108.42
Шинжилгээ хийлгэхэд хаана хандах вэ? хаяг утасыг нь бичиж байвал ямар вэ?
2016/04/22 103.17.108.42