Говь-Алтай аймгийн Засаг даргын захирамжаар ахуйн зориулалтаар саарал чоно агнах ажлыг хоёрдугаар сарын 10-ныг хүртэл зохион байгуулна. Тодруулбал, Говь-Алтай аймгийн Засаг даргын 2025 оны нэгдүгээр сарын 6-ны өдрийн А/05 захирамжийн дагуу ил шийдвэр гарчээ. Ингэхдээ, мал сүргийг хамгаалах, тухайн нутаг дэвсгэрт тоо толгойг нь сийрэгжүүлэх зорилгоор саарал чоныг ахуйн зориулалтаар агнахыг ан амьтны нөөц ашигласны төлбөрөөс хоёр жилийн хугацаатай чөлөөлөхийг тусгажээ. Үүний сацуу ахуйн зориулалтаар саарал чоно агнах ажлыг аймгийн хэмжээнд нэгдүгээр сарын 8-наас хоёрдугаар сарын 10-ныг хүртэлх хугацаанд зохион байгуулахыг сумдын Засаг дарга нарт үүрэг болгов.
Говь-Алтай аймаг ахуйн зориулалтаар саарал чоно агнах ажлыг зохион байгуулна
2025-01-07 11:33:00