8o
Улаанбаатар хот
mobile menu

Шүүхээс П.Цагааныг баривчлах тогтоолыг хүчингүй болголоо

2025-01-07 14:12:30

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан, "Ачит ихт" компанийн хувьцаа эзэмшигч П.Цагаан нарыг Эрүүгийн хуулийн 18.3.1, 18.6.2 буюу “их хэмжээний мөнгө угаах, татвараас оргон зайлсан” хэргээр шалгаж буй. Хэд хоногийн өмнө зарим хэвлэл мэдээлллийн хэрэгслээр "Ачит ихт" компанийн хувьцаа эзэмшигч П.Цагааныг Сингапурт саатуулсан, тус улсын шүүхээс шийдвэр гармагц Монгол Улсад авч ирнэ гэх гэсэн мэдээлэл цацагдсан юм. Тус мэдээлэл цацагдсаны дараа Ц.Элбэгдорж, П.Цагаан нарыг баривчлах тогтоолыг хүчингүй болгуулах хүсэлтийг өмгөөлөгчдийн  зүгээс прокурорын байгууллагад гаргасан байна. Уг хүсэлтийн дагуу Дүүргийн эрүү иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх өнөөдөр өглөө 09:00 цагт хуралдаж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан, "Ачит ихт" компанийн хувьцаа эзэмшигч П.Цагааныг баривчлах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment