8o
Улаанбаатар хот
mobile menu

Халтиргаатай зам, талбайн мэдээллийг 11-310005 утсаар өгөөрэй

2025-01-14 15:36:49

Нийслэлд энэ сарын 12-13-нд шилжих шөнө орсон бага хэм­жээний цасыг “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ бо­лон дүүр­гүүдийн тохижилт, үйлчилгээний 35 байгуул­лагын­хан цэ­вэр­лэжээ. Цас, мөс цэвэрлэх ажилд 1200 орчим хүн орол­цож, тусгай зориулалтын 120 гаруй техник хэрэгслээр хо­тын гол болон туслах, алслагдсан замуудад халтиргаа гулгаа үү­­сэхээс сэргийлсэн байна. Ингэхдээ 37 тн бодис, 48 тн давс зар­цуулаад буйг нийслэлийн Захирагчийн аж­лын албанаас мэд­ээллээ. Цэвэрлэгээний ажил цаашид ху­­ваарийн дагуу үр­гэлжлэх бөгөөд нийслэлд өнөөдөр ч бага хэм­жээний цас хял­маалах тул албан байгууллага, аж ахуйн нэг­­­жүүдийг халтиргаа гулгаанаас сэргийлж, ойр орчмынхоо 50 метр доторх зам, талбайг цэвэрлэхийг үүрэг болголоо. Хэ­рэв таны байнга зорчдог зам, талбай халтиргаа гулгаатай хэ­вээр байвал 11-310005 утсаар мэдээлэл өгч, хамтран ажил­­лахыг Захирагчийн ажлын албанаас уриалав.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
DR. ADITYA
1 БӨРЭЭ МӨНГӨНИЙГ ЗАРНА ГЭВЭЛ 780,000.00 доллар ЭНЭ ЭМНЭЛГИЙН И-мэйл хаягаар холбогдоно уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
2025/01/17 105.119.5.104