Сэлбэ, Улиастайн голын ай сав болон Толгойт зэрэг үерийн хамгаалалтын барилга байгууламжтай 14 байршилд халиа тошин үүсээд байгаа талаар НЗДТГ-аас мэдээллээ. Эдгээр байршилд Геодези, усны барилга, байгууламжийн газраас хөрсний усны урсгалыг сааруулах, суваг татах зэрэг ажлыг үе шаттай хийж байгаа аж. Халиа дошин үүсэж байгаа гол шалтгаан нь хур бороо их орсны улмаас хөрсний ус нэмэгдэх болсонтой холбоотойг албаныхан мэдээллээ. Түүнчлэн айлууд амины орон сууц барих гээд газар ухахдаа булаг, шанд хөндөж, халиа дошин үүсгэх тохиолдол элбэг аж.
Нийслэлийн 14 байршилд халиа, дошин үүсжээ
2025-01-16 09:13:43