Авлигатай тэмцэх газрын дарга Н.Ганболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гарсаар 7 хонож байна. Гэвч шийдвэр гарснаас хойш дараагийн даргыг хэдий хугацаанд томилох талаар тодорхой заалт байдаггүй. Хуулийн энэ цоорхой өнөөдрийг хүртэл онгорхой байж, АТГ-ын даргын суудал эзэнгүй хэвээр. Хуулиараа АТГ-ын даргыг Монгол Улсын Ерөнхийлөгч санал болгож, УИХ томилдог юм. Харин нэр дэвшигчийн хувьд төрийн албанд 15-аас доошгүй жил ажилласан, 45 нас хүрсэн, эрх зүйч мэргэжилтэй, удирдах болон мэргэжлийн ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн таван жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй гэх шалгуур үзүүлэлтийг хангасан байх ёстой.Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс АТГ-ын даргын нэрийг УИХ-д санал болговол дэгийн хуулиараа 14 хоногт багтаан хэлэлцэн шийдвэрлэх үүрэг хүлээж байна.. Тиймээс АТГ-ынхаа даргын асуудлыг яаравчлан шийдвэрлэхгүй бол хоосон суудлыг далимдуулж халаасаа зузаатгах хүсэлтэй хүн ч гарахыг үгүйсгэхгүй
АТГ-ын даргын эзэнгүй суудал
2016-04-22 10:50:00