Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас өмнөх оны үлдэгдэл болон хугацаа сунган шалгагдаж буй хэргүүдийг шуурхай шалгуулж шийдвэрлэх зорилгоор "Шийдвэрлэлт 2016" нэгдсэн арга хэмжээг 45 хоногийн хугацаатай зохион байгуулж энэ ажлын хүрээнд хугацаа сунгасан, түдгэлзүүлснээс сэргээсэн, хуулийн анхны хугацаа дуусах дөхөж байгаа хэргүүдийг шийдвэрлэх графикийг 2 үе шаттайгаар гарган, биелэлтийг нь тооцож ажиллажээ.
Үүний үр дүнд өмнөх оны үлдэгдэл 70 хэргээс хуулийн анхны хугацаанд 55 хэрэг, хугацаа сунган шалгуулсан 15 хэргээс 9 хэргийг буюу 91.4 хувийг эцэслэн шийдвэрлэжээ. Аяны эцэст өмнөх оны үлдэгдэл хэргээс прокурорын хяналтанд 4, мөрдөн байцаалтын ажиллагаанд 2 хэрэг шалгагдаж байна.
Энэ онд 212 хэрэгт хяналт тавьж ажилласнаас 19 хэргийн хугацааг сунган шалгуулсан нь нийт хяналт тавьж ажилласан хэргийн 8.9 хувийг эзэлж байгаа ба хугацаа сунган шалгагдсан нийт хэргийн 57.8 хувийг эцэслэн шийдвэрлэж 4 хэрэг прокурорын хяналтанд 4 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа аж.Мөн дээрх аяны хүрээнд эзэн холбогдогч нь тодорхойгүй хүнд гэмтэл учруулж хүч хэрэглэн дээрэмдсэн үйлдэлтэй Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалт явуулж байсан хэргийн 2 холбогдогч, эзэнгүй хулгайн 5 хэргийн сэжигтнүүдийг олж тогтоон хэргийг шийдвэрлэжээ.
Түүнчлэн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр нийтэд мэдээлэгдэж олны анхаарал татсан "Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд зугаалж яваад нэг нь нөгөөгөө алсан" гэх үйлдэлтэй Б.Өлзийбуянд холбогдох хэрэг, хорихоос суллагдсаныхаа дараа хянагч байсан хүнтэйгээ архи ууж маргалдаж байгаад хүндрүүлэх нөхцөл байдалтай санаатайгаар алсан Д.Нэргүйд холбогдох эрүүгийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэн шийдвэрлүүлсэн байна.
Хэргийн хугацаа сунгалт, үлдэгдэл хэргийн шийдвэрлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад: Үлдэгдэл хэрэг 46-р буюу 39.6 хувиар буурсан, хугацаа сунган шалгагдсан хэрэг 31-р буюу 62 хувиар тус тус буурсан эерэг үзүүлэлт гарчээ.