Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх шаардлагыг МҮЭ-ийн холбооноос удаа дараа шаардаж ирсэн. Тэгвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 240 мянган төгрөг буюу 25 хувиар нэмэхээр болсон байна. Өчигдөр Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороо хуралдаж 2017 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж эхлэхээр болжээ. Одоогоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 мянган төгрөг байгаа.