8o
Улаанбаатар хот
mobile menu

Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч сул байна

2025-01-21 09:59:00

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Нэгдүгээр сарын 21, 22-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч сул байна.

 2025 оны 01-р сарын 20-ны 20 цагаас 2025 оны 01-р сарын 21-ний 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:   

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Халх голын сав газраар ялимгүй цас орно. Өдөртөө нийт нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Харин энэ сарын 24-нд нутгийн баруун хагаст, 25-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч,  ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

Хур тунадас: 22-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 23-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, 24-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, 26-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 27-нд Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 22, 23-нд Алтайн уулархаг нутгаар, 24, 25-нд нутгийн зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хугацааны эхээр ихэнх нутгаар хүйтний эрч сулавтар Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -33…-38 градус, өдөртөө -22…-27 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -24….-29 градус, өдөртөө -11…-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -7….-12 градус, өдөртөө +2…-3 градус, бусад нутгаар шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -5…-10 градус хүйтэн байна. 24-нд баруун аймгуудын нутгаар цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -40…-45 градус, өдөртөө -30…-35 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -31….-36 градус, өдөртөө -21…-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -12…-17 градус, өдөртөө -5…-10 градус, бусад нутгаар шөнөдөө -25…-30 градус, өдөртөө -13…-18 градус хүйтэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
BAT
ТА БӨӨРӨӨ 780,000.00 ДОЛЛАРЫН МӨНГӨНИЙГ ЗАРНА ГЭВЭЛ ЭНЭ ЭМНЭЛГИЙН И-мэйл хаягаар холбогдоно уу. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
2025/01/23 105.119.14.133
  • Recent
  • Most Read
  • Most Comment