8o
Улаанбаатар хот
mobile menu

Гаалийн байцаагч нарт холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлэв

2016-04-22 11:23:00

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газраас хяналт тавьж яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн Н нарын 6 хүнд холбогдох хэргийг тус сум дахь Сум дундын шүүхээр  хянан хэлэлцсэн байна.

Шүүхээс шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож Н, Д, Г нарт Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1 дэхь хэсэгт зааснаар Гаалийн улсын байцаагчаар ажиллах эрхийг 2 жилээр хасч, 1 жил хорих, Б-д Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэхь хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, Э-дЭрүүгийн хуулийн 272 дугаар зүйлийн 272.1 дэхь хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, Т-д Эрүүгийн хуулийн 270 дугаар зүйлийн 270.1 дэхь хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Шүүхээр ороод ялаа авсан хүмүүсийн нэрийг гаргаж болно. Эсвэл гаалийнхан учраас нэрийг нь нууцлах хэрэгтэй гэж үзсээр байгаа юм уу Мөнгөтэй хүмүүсийн нөлөөнд нь автсан мэдээлэл байна
2016/04/22 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment