Сүүлийн үед эмэгтэй улс төрчдөөс илүү нийгэм рүү чиглэсэн ажлуудыг хийж байгаа жүжигчин Г.Ундармааг дэмжих хүн олон. Тэгвэл тэрэр энэ удаа Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн харьяа Баянхошуу салбар амбулаторын Хүүхдийн кабинет, Хүлээлгийн танхимыг тохижуулсан дуусчээ. Өнөөдөр тохижилтын ажлыг 15:00 цагт хүлээлгэн өгөх юм байна.
Г.Ундармаа “Итгэлийн танхим” ТББ байгуулж, эмнэлгүүдийн кабинет, хүлээлгийг танхимыг тохижуулж байгаа өмнө нь Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Яаралтай тусламжийн төвийн хүлээлгийн танхимыг 88.9 сая төгрөгөөр шинэчилж, тохижуулсан бол Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн зөвлөх поликлиникийн хүлээлгийн танхимыг 78.5 сая төгрөгөөр шинэчлэн засварлаж, тав тухтай орчныг бүрдүүлсэн юм.